БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдэж буй Монгол нүүрснээс хураамж авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдэж буй Монгол нүүрснээс хураамж авч эхэллээ

  • БНХАУ-аас хар тамхи хилээр оруулж ирсэн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай эх сурвалж мэдээллээ. Монгол Улсын иргэн А, Э нар нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс хэмээх бодисыг зарж борлуулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.


  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан 243 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.


  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгохоор тусгажээ.


  • УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилж, А.Мөнхбатыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр болов.


  • Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөлжээ. Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна.


  • Автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгох юм.


  • Ганц модны боомтоор Хятадын зах зээлд гарч байгаа Монголын нүүрснээс хураамж авах шийдвэрийг Баяннуур аймгийн Урдын дунд хошуунаас гаргажээ. Тодруулбал, Ганц модны боомт үйлчилгээний хураамж гэж тус боомтоор экспортлогдож байгаа түүний эдийн тонн  тутмаас найман юань, машин тус бүрээс 10 юань, зэсээс тонн тутмын үнэ 10 мянган юаниас давсна тохиолдолд экспортын  дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авахаар болсон байна. Энэ шийдвэр өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.


  • Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн өчигдөр /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж