Дуучин Ука “Ука стиль”-тэй хамт олонд үнэгүй дуулна

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

Дуучин Ука “Ука стиль”-тэй хамт олонд үнэгүй дуулна

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу?” дууны клип цацагдаж эхэлсэн цагаасаа л шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн.

Монгол дээлтэй, толгойндоо алчууртай, нүдний шилтэй “Ука стиль” цахим ертөнцөд ч хүчтэй давалгаа үүсгээд байна. Тэгвэл дуучин Ука өөрийн фейсбүүк хуудаснаа хамгийн олуулаа дээлтэй, стильтэй зураг илгээсэн нэг хамт олныг шалгаруулж, шинэ жилийн арга хэмжээ дээр нь “Маргаашийн нар луу хамт аялах уу?” дуугаа дуулах гэнэ. Ийнхүү “Ука стиль”-тэй хамт олны зургийг энэ сарын 10-ны өдрийг хvртэл хүлээн авах юм байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж