“Моngolia`s next top model” шоуг Nora Dagva шүүнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

“Моngolia`s next top model” шоуг Nora Dagva шүүнэ

“Боловсрол” телевиз АНУ-ын “СBS Studios international” компанийн албан ёсны эрхтэйгээр “Моngolia`s next top model” шоу нэвтрүүлгийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд хөл тавих боломжийг олгож буй уг шоу нэвтрүүлэгт өөртөө итгэлтэй 16-25 насны охид, бүсгүйчүүдийг өнгөрөгч сарын 21-нээс энэ сарын 9-нийг хүртэл бүртгэх гэнэ. Mongolia's next top model" нэвтрүүлгийн нийт 16 дугаарын турш бүртгүүлсэн оролцогчдоос шилдэг 14 бүсгүйг шалгаруулж авах ажээ.

Дэлхийн загварын ертөнцийн бүхий л стандартыг хангасан олон төрлийн шалгуур сорилтой "America's next top model" шоуны хатан хаан Тайра Бэнкс. Тэгвэл “Моngolia`s next top model” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр Nora Dagva буюу Д.Оюунномин ажиллах юм байна.

Nora Dagva гэж хэн бэ?

  • Nora Dagva бол Монголоос дэлхийн загварын тайзнаа гарсан анхны модель. Тэр Парис, Милан, Нью-Йорк, Берлиний загварын тайзнаа гарч Монголын болоод дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилласан хамгийн арвин туршлагатай.

  • Хамгийн олон сэтгүүлийн ковер дээр гарсан Монгол модель.

  • Хамгийн сайн хувирч чаддаг модель

  • “Торго” шоунд “ҮГҮЙ” гэж хэлсэн анхны загвар өмсөгч.

  • Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хамгийн гол нь би бусдаас МОНГОЛ гэдгээрээ л илүү. Надад монгол ген байдаг учраас би бусад ази моделиудаас өөр. Би чинь Mongolian beauty шүү дээ” хэмээжээ. 

  • Хамгийн олон орноор аялсан модель төдийгүй Сингапур улсыг сурталчлах зураг авалтанд оролцож, гол моделиор нь сонгогдож байсан удаатай. Түүний зураг дэлхийн өнцөг булан бүрт бий.

  • Бас мэргэжлийн гэрэл зурагчин. Нью-Йоркийн “Fashion Institute of Technology” (FIT)-д суралцаж төгссөн.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж