С.Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

С.Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” цэнгүүн болно

Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 11-нд 19 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа болох гэж байна.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн уран бүтээлийн цэнгүүнийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ удаа Ардын жүжигчин С.Сарантуяагийн уран бүтээлийн цэнгүүнийг хийж байгаа ажээ. Тэрбээр “Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүндээ өөрийн тоглосон 10 жүжгийн хэсгээс сорчлон хүргэх гэнэ. Түүний тоглолтын эхний хэсэгт хайрыг мэдрүүлэх бол дараагийн хэсэгт эхийн сэтгэлийг өгүүлэх юм байна.

Уран бүтээлч хүн зүрхээрээ мэдэрч ажилласан бүтээл үзэгчдийн зүрхэнд хүрдэг. Тиймээс ч Ардын жүжигчин С.Сарантуяа уран бүтээлийн цэнгүүнээ “Зүрхнээс зүрхэнд” хэмээн нэрлэсэн тухай саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж