Өнөөдөр “Тоска” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Тоска” дуурийг тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр (2016.12.03) Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пучиннигийн “Тоска” дуурийг эгшиглүүлэх гэж байна.

“Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдаллена эх дагины хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширон” сууснаар эхлэх “Тоска” дуурь нь гурван бүлэг, гурван үзэгдэлт бөгөөд манай тайзнаа анх 1982 оны нэгдүгээр сарын 9-нд тоглож байжээ.

“Тоска” дуурьт тоглох уран бүтээлчид:

  • Удирдаачаар Монголын урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх

  • Тоска /дуучин эмэгтэй/:Сопрано-С.Мөнгөнцэцэг / МУГЖ /

  • Каварадосси /зураач/-Тенор- Д.Эрдэнэ-Очир

  • Гүн Скарпья-Баритон- Э.Амартүвшин /МУГЖ/

  • Чезаре Анжелотти /тэмцэгч/-Басс-Э.Бумхүү /СТА /

  • Тахилч-Басс-Б.Алтанхуяг /СТА/

  • Сполетто /мөрдөгч/- Тенор-М.Даваадорж

  • Шаррон /шүүгч/-Баритон-Л.Бүүвэйбаатар 

  • Хуяг-Басс-С.Бат-Эрдэнэ 

  • Малчин хүү-Сопрано-Б.Одонзаяа

  • Хамба лам-Б.Шинэбаяр /СТА /

  • хотын иргэд, мөргөлчид, цэргүүдэд найрал дуучид оролцоно.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж