Улаанбаатар -Дарханы замыг шинээр барина

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатар -Дарханы замыг шинээр барина

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэн барих даалгаврыг Засгийн газраас Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбатад даалгаад байгаа. Авто замыг шинэчлэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхийг даалгасан юм. Дээрх зам нь 1943-1974 оны хооронд баригдсан байдаг аж. Өнөөг хүртэлх хугацаанд буюу 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Гэвч авто зам нь ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гардаг байна.

Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа аж. Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж