ИХ ДУУЛГА: М.Уранцэцэг аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

ИХ ДУУЛГА: М.Уранцэцэг аваргын төлөө барилдана

Японы Токио хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 46 орны 337 /Эрэгтэй 193, эмэгтэй 144/  жүдоч оролцож байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Уранцэцэг Чили, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Тонаки Фүнаг ялснаар аваргын төлөө барилдахаар боллоо. Түүнтэй Г.Отгонцэцэгийг ялсан БНСУ-ын Бок Ён барилдана.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинг тэргүүлэн барилдаж байгаа Д.Сумъяа хагас шигшээд үлдээд байна. Тэрээр Японы Ёошида Цукасаг ялвал аваргын төлөө барилдах юм.

Манай эрчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх нар хүрлийн төлөө барилдана.

48 кг: Олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг БНСУ-ын бөхөд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо.

66 кг:

Токиогийн

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж