“Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийг Сайхан суманд зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

“Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийг Сайхан суманд зохион байгуулав

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ахмад настнуудад үзүүлэх арга хэмжээгээ жилээс жилд чанаржуулах зорилго тавин, тэдэнд юу дутагдаж байгаа талаар судалж, нийгэм хамт олны дунд тулгуурласан арга хэмжээг зохион байгуулан явуулж байгаа юм. Тус газрын хамт олон өнгөрсөн хавраас эхэлж сумдын ахмадуудын дунд “Ахмад настны нэг өдөр” сургалт өдөрлөгийг Алтанбулаг, Сүхбаатар суманд зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд ахмадууд маш их идэвхтэй оролцсон байна. Үүнээс улбаалан аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхлэсэн орлогч дарга Б.Нарантуяа аймгийн Эрүүл мэндийн газраас ахмад настнууд руугаа хандуулж ирсэн бодлогын чанартай ажлуудыг дэмжиж, “Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийг сумддаа ээлж дараатай зохион байгуулан ажиллахыг санал болгожээ. Үүний дагуу аймгийн ЭМГ-аас Сайхан сумын Хөтөл тосгонд 400 гаруй ахмад настнуудыг хамруулсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулан явууллаа.

“Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийн үеэр настнуудынхаа дунд “Насжилт”-ын сэдвээр Герантологийн төвтэй хамтарч лекц уншуулж, Сайхан сумын 3 багийн ахмадуудын дунд “Дэвжээ” тэмцээн, урлагийн тоглолтд зохион байгуулжээ. Тус тэмцээний ялагчаар Сайхан сумын I багийн "Аялгуу" хамтлаг тодорч, удаах байруудад Сайхан сумын Номгон тосгоны "Шигтгээ" хамтлаг, Сайхан сумын II багийн "Саруул-Энх" хамтлаг шалгарсан байна.

Мөн энэ үеэр ахмадуудын урласан гар урлал, цуглуулгын үзэсгэлэнг ард иргэдэд дэлгэн үзүүлж, настнуудынхаа амьдрах ухаанаас хамтдаа суралцан нэгэн өдрийг дуу хуур, хөгжил баяслаар дүүрэн өнгөрүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж