Тайландын шинэ эзэн хаан

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

Тайландын шинэ эзэн хаан

Тайландын хунтайж, 64 настай Маха Важиралонгкорн тус улсын шинэ эзэн хаанаар тодорч, өчигдөр /2016.12.01/ титмээ хүлээн авлаа. Түүний эцэг, эзэн хаан Бумибол Адулядеж энэ оны аравдугаар сарын 13-нд таалал төгссөн юм.

Тайландын шинэ эзэн хаан Маха Важиралонгкорн

Түүний эцэг Тайландад далан жилийн турш тогтвортой байдал, энх тайвны бэлэг тэмдэг болсон хаан гэж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байлаа. Хунтайж ийнхүү өөрийн эцэг болох Тайландын эзэн хаан Бумибол Адулядежыг таалал төгссөнөөс хойш 50 өдрийн дараа титэм хүлээн авах ёслолыг хийж, чакри үндэстний 10 дахь эзэн хаанаар тодорлоо.

Тайландын шинэ эзэн хаан Маха Важиралонгкорн

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж