Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох олимпийн бус жингүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорхой болжээ. Тус тэмцээн сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг-ын жингүүдээр болно.
ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
- Багийн ахлагч: Ж.Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан
- Албаны төлөөлөгч: Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, ДБНХ-ны Хүндэт шүүгч, “Туушин” компанийн дэд захирал, Гавьяат эдийн засагч
Эрэгтэй:
- 61 кг: Т.Түвшинтулга, ОУХМ, ”Гацуурт-Олимп” клуб, ҮБТДС, оюутны дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна.
- 70 кг: Б.Батзориг, ОУХМ, ”Хилчин” спорт хороо, ҮБТДС-ын магистрант, оюутны дэлхийн аварга, Азийн болон тивийн элсний спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд удаа 4 дэх удаа оролцож байна
Эмэгтэй:
- 55 кг: Д.Отгонцэцэг, ОУХМ, “Дархан-Хасу-Мегарстарс” клуб, ҮБТДС, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь удаа оролцож байна.
- 60 кг: Б.Шоовдор, ОУХМ, ”Цастын барс” клуб, ҮБТДС, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож байна.
Дасгалжуулагч:
- Ц.Баярсайхан, Гавьяат дасгалжуулагч, “Дархан-Хасу-Мегастарс” клубын захирал, ДАШТ-нд 5 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
- Ц.Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант, ДАШТ-нд хоёр дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
- П.Чулуунбаатар, “Чингэлтэй дүүргийнБиеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Эх сурвалж: МЧБХ