БОДИБИЛДИНГ: А.Ичинноров Дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.04-нд нийтлэгдсэн

БОДИБИЛДИНГ: А.Ичинноров Дэлхийн аварга боллоо

Фитнес төрөлд А.Ичинноров дэлхийн аварга боллоо

Тайландын Бангкок хотноо болж буй 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн Фитнес төрөлд А.Ичинноров дэлхийн аварга боллоо. "Perfect" клубийн тамирчин тэрбээр энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байсан юм.

Фитнес төрөлд  Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна

Маргааш өндөрлөх бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай 16 тамирчин өрсөлдөж байгаагаас одоогоор эмэгтэйчүүдийн Фитнес төрөлд А.Ичинноров алт, Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна. Мөн эрэгтэй бодибилдингийн төрөлд амжилттай оролцож байгаа бөгөөд 70 кг-ын ангилалд Л.Саруулбат хүрэл медаль хүртлээ. Мөн бусад тамирчид амжилттай оролцож байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна.

ДАШТ: Боди билдингийн 70 кг-ын ангилалд Л.Саруулбат хүрэл медаль хүртлээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж