Хөл хүнд Ирина Шейк ”Виктория Секрет”-ийн шоунд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Хөл хүнд Ирина Шейк ”Виктория Секрет”-ийн шоунд оролцлоо

Орос гаралтай, үзэсгэлэнт загвар өмсөгч Ирина Шейк болон Холливуудын алдарт жүжигчин Брэдли Күүпер нар хүүхэдтэй болсон талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Өдгөө 30 настай загвар өмсөгч маань гурван сар гарантай жирэмсэн үедээ ийнхүү Викториас Секретийн дотуур хувцасны шоуны тайзыг чимлээ. Хосууд үеэрхээд жил хагас болж байгаа хэдий ч маш сайхан харилцаатай байдаг аж.

Ирина болон Брэдли энэ талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй бөгөөд хосууд хувийн амьдралаа олны нүднээс хол байлгахыг хүсдэг аж.

Ирина Шейк, “Викториас Секрет” шоу

Ирина Шейк болон Брэдли Күүпер

Эх сурвалж: E

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж