
Захирагчийн ажлын албаны орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун:
-Одоогоор манай байгууллагаас хуваарь гаргаагүй байна. Дүүргүүдийн дарга нар үүнийг зохицуулах учиртай.Их цэвэрлэгээг өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа болохоор худалдааны төвүүдийг түр хугацаагаар хааж, хүмүүсийг нь орчноо цэвэрлэхэд дайчлах нь зөв л дөө.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг:
-Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр Нарантуул, Баянзүрх зах, Шинэ өглөө, Норжин зэрэг томоохон худалдааны төвүүд байдаг. Эдгээрийн хаах хуваарь гараагүй. Хүмүүс нь ажлаа зохицуулаад их цэвэрлэгээнд оролцох боломжтой гэж үзэж байгаа гэлээ.
Одоогийн байдлаар худалдааны төв, хүнс барааны захуудын хувьд их цэвэрлэгээний хуваарь гараагүй байгаа болохоор энэ удаагийн цэвэрлэгээг илүү өргөн хүрээнд зохион байгуулна гэсэн хотын удирдлагуудын шийдвэр цаасан дээрээ л үлдэх нь бололтой.
Д.Цээнэ