АН их хуралд оролцох төлөөлөгчдөө сонгоно

Хуучирсан мэдээ: 2016.11.26-нд нийтлэгдсэн

АН их хуралд оролцох төлөөлөгчдөө сонгоно

Ардчилсан намын зургадугаар их хурал болохтой холбогдуулан их хуралд оролцох гишүүдээ өнөөдөр /11.26/ сонгож эхэллээ. Нийт 330 сум, нийслэлийн 152 хорооны анхан шатны байгууллагууд өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаж, Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчлэлийн талаар болон зургадугаар их хуралд оролцох төлөөллөө сонгох юм байна. Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцоно.

Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдаанаар намын шинэ дүрмийг хэлэлцэн батлах юм.

Ш.ОЧ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж