Улс тунхагласны баярыг тохиолдуулан "Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсан тухай" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны Д.Сүхбаатарын танхимд болж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын дарга М.Энхбол илгээлт ирүүлжээ. Хурлыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нээж үг хэлсэн юм. Анхдугаар Үндсэн хуулийн уламжлал, залгамж холбооны асуудлаар академич Ж.Болдбаатар, профессор Б.Даш-Ёндон, Н.Хишигт нар илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Б.БАТ