Гэмтэл гарч буй газруудад очиж танилцлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Гэмтэл гарч буй газруудад очиж танилцлаа

Эрчим хүчний удирдлагууд арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-иар зочиллоо. Тус компани нь 14300 айл өрх, 1600 ААН-ийг дулаанаар хангадаг. Уулзалтын үеэр Дархан хотын 2.7 км дулааны шугам даралтаа даахгүй болсноос сүүлийн хоёр жил 13 удаа цоорч хүндрэл учраад байгааг салбарын яамны удирдлагуудад дуулгасан юм. Иймд гэмтэл гарч буй газруудад очиж танилцлаа.

Мөн үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат дээр дурдагдсан Дархан хотын 2.7 км болон Шарын гол сумын 2.8 км дулааны шугамуудыг шинэчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломж нөхцөлийн талаар Эрчим хүчний сайдтай хэлэлцсэн юм. Сайдын зүгээс тулгамдаж буй асуудлуудын хөрөнгө оруулалтыг ямар нэгэн гарц шийдлийг эрэлхийлж шийдвэрлэхээ амлав.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж