Азийн шилдэг оюутны спортын холбоогоор МОСХ шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.27-нд нийтлэгдсэн

Азийн шилдэг оюутны спортын холбоогоор МОСХ шалгарлаа

БНХАУ-ын Шиамен хотноо болсон Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурлын үеэр АОСХолбоо нь өөрийн гишүүн орнуудын оюутны спортын холбоодын ажлыг дүгнэн хэлэлцэж шилдэг спортын холбоодоо шалгаруулж шагнажээ. Өнгөрсөн жилүүдийн ажлын үзүүлэлтээр МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО бусад Азийн спортын холбоодыг тэргүүлж Азийн шилдэг оюутны спортын холбоогоор шалгарсан байна. Өргөмжлөлийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авчээ. Энэхүү арга хэмжээнд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Мон-Алтиус БТ-ын дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцсон байна. Ёслолын ажиллагаанд ОУОСХ-ны ерөнхийлөгч Олег Матыцин, ОУОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнтрод, Азийн 30 гаруй орны 150 орчим төлөөлөгчид оролцжээ. Шиамен хотноо болсон энэхүү арга хэмжээ арваннэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд болсон байна.

Өргөмжлөлийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авчээ.

МОСХ нь 2010-2016 оны сонгуулийн жилд азийн оюутны аварга шалгаруулах 20 тэмцээнд 238 төлөөлөгчдийг зохион байгуулан явуулж эдгээр тэмцээнээс 8 алт, 10 мөнгө, 16 хүрэл нийтдээ 34 медаль хүртсэн байна. Мөн өөрийн орондоо 2012 онд эмэгтэй волейбол, 2016 онд эрэгтэй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, 2015 онд АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж