Ойн үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ойн үзэсгэлэн үргэлжилж байна

Монгол Чех улс дипломат харицаа тогтоосний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд “Бүгд найрамдах Чех улс – Монгол Улс:60 жилийн харилцаа” сэдэвт үзэсгэлэнг Чехийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж байна.  Уран зургийн галерейд энэ сарын 19-30-ны  өдөр үргэлжлэх үзэсгэлэнд хоёр орны харилцаа болон түүхэн замналын талаар фото зураг, баримтууд  болон Монгол хүүхдүүд Чехийн талаар, чех хүүхдүүд Монголыг зурсан бүтээлүүдийг тавьжээ. Мөн энд Монгол Чех улсад зэрэг өрнөсөн ардчиллын үйл явцын талаар баримтуудыг ч тавьсан байна. Монголын ардчиллын талаарх хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бэлтгэсэн байна. 

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж