БНХАУ-ын Шиамень хотноо өнөөдөр 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны ДАШТ өндөрлөнө. Энэ цагт тус тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж байна. Монгол, Ливаны баг шөвгийн наймд өрсөлдөгчөө хожсоноор хагас шигшээд үлдээд байсан. Тэгвэл манай сагсчид шийдвэрлэх тоглолтоо хийж, өрсөлдөгчөө хожсоноор аваргын төлөө тоглохоор боллоо. Одоо тэд Франц, Хятадын багийн аль хожсонтой нь 20.00 цагаас тоглох юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/, Олон улсын оюутны спортын холбоо/FISU/ хамтран зохион байгуулж буй 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-д 10 баг өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд анх удаа оролцож байгаа манай сагсчид хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд үлдээд байсан. Өчигдөр хагас шигшээд өрсөлдөх шийдвэрлэх тоглолтоо Австралитай хийж, 19:12 онооны харьцаагаар хожсон юм. Өнөөдөр мөнгөн медалийн Ливантай тоглож, ялалт байгуулаад байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн, А. Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд тэд бүгд Мон-Алтиус БТДС-д суралцдаг юм. Мөн багийн ахлагчаар М.Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.
А хэсэг: Франц, Австрали, Ливан, БНХАУ, Тайланд-1
В хэсэг: БНХАУ, Малайз, Унгар, Тайланд-2, Монгол
Шөвгийн найм:
- Монгол – Австрали – 19:12
- Ливан – Тайланд
- Франц -БНХАУ-2
- Унгар – БНХАУ-1
Хагас шигшээ:
- Ливан – Монгол 18-21
- Франц– БНХАУ
Хүрэл медаль: Ливан – БНХАУ
Алтан медаль: Монгол – Франц
Шигшээ тоглолт Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ. Тоглолтын талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Эх сурвалж: http://3x3planet.com
Ч.БОЛОР