Волейболын ”Цом”-ын АШТ ирэх долоо хоногт өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Волейболын ”Цом”-ын АШТ ирэх долоо хоногт өндөрлөнө

Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Энэ сарын 14-д эхэлсэн тус тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд өнөөдөр бүрэн тодорно. Уг тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд хоёр тойргийн нийлбэр дүнгээр дөрвөн баг цааш тоглох юм.

Одоогоор эрэгтэй багуудаас "Хасумегастарс" 4 хожилтой, Тэнүүн-Огоо 3, "Алтайн барс", "Эрчим" багууд 2 хожилтой явна. Харин Булган 1 хожилтой байгаа бол "Ховд-Сима" дөрвөн тоглолтоос нэг ч хожил авсангүй.

Эмэгтэй багуудаас "Тэнүүн-Огоо" 4 хожилтойгоор тойргийн тоглолтыг 100 хувийн амжилттай хийсэн бол "Алтайн барс" 2, "Энагурэ", "Эрчим" багууд нэг хожил аваад байна. Харин "Хилчин" баг гурван тоглолт хийснээс нэг ч хожилгүй явна. Тэд өнөөдөр "Энагурэ" багийг хожих хатуухан даалгавартай үлдлээ.

Өнөөдөр II тойргийн сүүлийн тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх багууд бүрэн тодорно.

ХУВААРЬ:

XI.24 /Пүрэв/

 

  • 10.00 – Булган –Эрчим /эр/
  • 12.00 – Хилчин – Алтайн барс /эм/
  • 14.00 – “Хасумегастарс” – “Алтайн барс” /эр/
  • 16.00 – “Эрчим” – “Энагурэ” /эм/
  • 18.00 – Ховд-Сима – “Тэнүүн Огоо” /эр/ тус тус тоглож, шилдэг дөрвөн баг тодорно.

Хагас шигшээд үлдсэн багууд арваннэгдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд шийдвэрлэх тоглолтуудыг хийнэ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж