Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар маргаан үүсгэв

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар маргаан үүсгэв

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд түүнийг хянан хэлэлцэх  дунд суудлын хуралдаанаа 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж