Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

Нийтийн хэв журам хамгаалах алба, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төв хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 17-нд олон нийтийн цагдаагийн 45 ажилтныг чадавхжуулах сургалтад хамруулжээ.

Тэдэнд цагдаагийн байгууллага-иргэдийн хамтын ажиллагаа, түүнд олон нийтийн цагдаагийн ажилтны оролцоо, хөгжүүлэх арга зам, хүний эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх чадавхжуулах чиглэлийн сургалт орсон байна. Сургалтыг ОНЦХАТ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Нямцэцэг, Б.Наранзаяа, Д.Нарангоо нар кейс, бүлгээр ажиллуулах, санал асуулга зэрэг төрлөөр явуулж, хамрагдсан алба хаагчдад Батламж гардуулжээ.

Мөн сургалтанд идэвхтэй оролцсон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтан А.Дөлгөөн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн С.Алтансүх нарт “Цагдаа ихэмсэг биш, эрхэмсэг байг” номыг дурсган, урамшуулжээ.

Сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд тус албаны МАЗХ-ийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго, ОНЦХАТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал, УБХЦГ-ын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Хишигбаатар нар оролцсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж