Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас “Спорт хүүхдийн төлөө” олон улсын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Өчигдөр /2016.11.23/ эхэлсэн зөвлөгөөнд Якут (Саха)-ын спортын яам, ОХУ-ын Буриад Улсын спорт, залуучуудын бодлогын яамны төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спорт хорооны удирдлагууд оролцож байна.
Зөвлөгөөний үеэр Биеийн тамир, спортын их дээд сургуулийн оюутнуудад 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын талаар мэдээлэл хийнэ. Түүнчлэн ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ны албаны хүмүүстэй 2017 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Олон улсын хүүхдийн спортын VII наадмын зохион байгуулалтын талаар хэлэлцэж байна.
Б.ЭНХ