Мексикийн Popocatépetl хэмээх 5426 метр өндөр, тус улсын хоёр дахь том галт уулнаас өчигдөр /2016.11.25/ асар их хэмжээний үнс, уур, утаа гарч, агаар маш том давлагааг үүсгэжээ.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр галт уул дэлбэрснээс үүдэн тус уулын оройгоос дээш 5 км хүртэл их хэмжээний үнс, уур, хий бий болсон байна. Галт уулын ойролцоо орших хотод үнс нь унах эрсдэлтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн бөгөөд ард иргэдийг галт уулын ойр орчимд явахгүй байхыг сануулжээ.
Popocatépetl галт уул нь 1519 оноос хойш нийт 15 удаа дэлбэрсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэл идэвхтэй байгаа аж. Дэлхийн хамгийн идэвхтэй 1500 галт уулын нэг энэхүү Popocatépe галт уул нь Мексик хотын зүүн өмнөд хэсэгт 70 км-ийн зайд оршдог.
Уул хэдэн жилийн турш идэвхгүй байсан боловч 1994 онд дэлбэрчээ. Түүнээс хойш тус уулнаас гал ноцож, шатаж буй мэт чимээ нь өдөр тутам гардаг болсон байна.
Эх сурвалж: CNN
Г.Анударь