Сагсчид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Сагсчид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо

БНХАУ-ын Шиамень хотноо болж буй оюутны Дэлхийн аварга шалгаруулах “3х3” сагсан бөмбөгийн тэмцээний хасагдах шатны эхний тоглолтууд өчигдөр /2016.11.23/ боллоо.

Энэхүү тоглолтод Монголын шигшээ баг сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн Австралийн шигшээг 19:12 харьцаагаар хожиж, дэлхийн аваргын шилдэг дөрөвт шалгарч үлдлээ. Австралийн шигшээ багийн хувьд А хэсгээр гуравдугаар байраар шалгарч гарч ирсэн бол Монголын шигшээ Б хэсэгт 3 хожиж ,1 хожигдсон үзүүлэлтээр хоёрт шалгарсан юм. Тус тоглолтын шилдэг тоглогчоор А.Гансүх нэрлэгдэж, 8 оноо авсан байна.

Оюутны дэлхийн аваргад өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр буюу пүрэв гаригийн 17:10 цагаас хагас шигшээгийн тоглолтоо А хэсгийн тэргүүн баг Ливаны шигшээтэй хийнэ. Ливаны багийн хувьд шөвгийн наймд Тайландын шигшээг буулгаж авсан юм.

Монголын сагсчид дэлхийн зэрэглэлийн тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын хамгийн өндөр амжилт болон тэмдэглэгдэж байна.

Тэмцээнд оролцож буй Монголын баг:

Багийн ахлагч: М. Өсөхбаяр (“Мон-Алтиус” БТДС-ийн захирал)

Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга.

Тамирчид:

Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС)
А. Гансүх (Мон-Алтиус БТДС)
Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС)
Г. Чинбат (Мон-Алтиус БТДС)

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж