Шижирбатын үзүүлбэрийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Шижирбатын үзүүлбэрийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбат цахим ертөнцөд CanionShijirbat нэрээр дэлхийд алдартай болж байна. График анимешнийг бүжгийн урлагийг хослуулж үзэгчдийг сэтгэлийг хөдөлгөж ёстой л нэг шар үс босгосон. Түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзсэн төдийгүй алдарт DJ, продюсер Alan Walker “WOW, гайхалтай үзүүлбэр!” хэмээн магтаж фэйсбүүк хуудсаараа түгээжээ.

Түүгээр ч зогсохгүй Голландын DJ, хөгжмийн продюсер Сэмми Рендэрс (Sam Feldt) Б.Шижирбаттай хамтран ажиллах саналаа фэйсбүүк хуудсаар нь дамжуулан тавьж, харилцах и-мэйл хаягаа үлдээсэн байна.

Хүсэл мөрөөдөл, дуртай зүйлсийнхээ төлөө тууштай тэмцэхэд амжилт  ирдгийг өөрийн биеэр харуулсан Б.Шижирбатын үзүүлбэрийг дэлхийн хэд хэдэн алдартай мэдээлийн болон энтертаймэнт сайтад магтан дуулж, үзэхийг урилсан байна.

1. WWW.MASHABLE.COM

“Авьяаслаг монголчууд” шоуны үзэгчдийг алмайруулсан үзүүлбэр

Бид энэ үзүүлбэрийг бэлтгэхэд ямар их ур чадвар, дадлага, бүтээлч сэтгэлгээ хэрэгтэйг төсөөлж ч чадахгүй. Монголын бүжигчин Шижирбат нь мэргэжлийн бүжигчин, графикч тэрээр эх орондоо дээрх хоёр мэргэжлээ хослуулан шинэ давалгааг бий болголоо. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны хагас шигшээ тогтолтын үеэр энэхүү үзүүлбэрээ үзүүлжээ

2. WWW.SONIC1029.COM

“Авьяаслаг монголчууд” шоуны гайхамшигт дэлгэцтэй ганцаарчилсан бүжиг

Энэ бол солиорол. “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч залуу гайхамшигтай бүжгийг сонирхууллаа.

3. WWW.YAHOO.COM

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч, бүжигчин залуу үзүүлбэрээр үзэгчдийг алмайруулав.

4. WWW.SUNNYSKYZ.COM

Дэлгэцтэй холбогдсон гайхамшигт бүжгийг сонирхоно уу.

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч Шижирбатын хагас шигшээ тоглолтын үзүүлбэрээс хамгийн сэтгэл ханамжтай нь  байлаа.

5. WWW.PICKATI.COM

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч Шижирбат хамгийн бүтээлч үзүүлбэрийг үзүүллээ.

6. WWW.KOREUS.COM ФРАНЦ САЙТ

7. WWW.KENH14.VN ВЬЕТНАМ САЙТ

8. WWW.PTJORNAL.COM ИСПАНИ САЙТ

9. WWW.ECCEFPOLIS.GR ГРЕК САЙТ

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж