Хөдөлмөрийн хуулийн заалтууд хэтэрхий ерөнхий, уян хатан бус, үүнээс болж хувийн жижиг аж ахуйн нэгжүүдэд уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тэнд ажиллагчдын эрх ашиг байнга зөрчигддөг талаар хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэсэн байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ үеэр “Хөдөлмөрийн хуулийн заалтууд уян хатан, тухайн нөхцөл байдалд зохицсон байх ёстой. Хөдөлмөрийн хуулийг батлах үед цагийн ажил эрхлэх, түүний цалин хөлс зэрэг асуудал байгаагүй. Одоо үүнийг Хөдөлмөрийн хуульд оруулж өгөх шаардлагатай” гэлээ.
Хөдөлмөрийн хууль хэтэрхий ерөнхий учраас ажлаас хууль бусаар халах, нөхөн төлбөр олгохгүй байх, илүү цагийн мөнгө тооцохгүй хохироох зэрэг асуудал үүсэх нь элбэг байгааг нээлттэй хэлэлцүүлэгт оролцогсод хөндөн ярьжээ.