Узбекийн хэвлэл мэдээллээр Узбекистаны анхны Ерөнхийлөгч агсан Ислам Каримовын охин Гульнарагийн үхлийн тухай мэдээлэл цацагдаж байна.
“Центр-1” гэсэн сайтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эх сурвалжийн ярьснаар уг хэрэг арваннэгдүгээр сарын 5-нд болжээ. Мэдээллийнх нь дагуу 44 настай Гульнара Каримовад хор уулгасан гэнэ. Тэр шөнөдөө түүний цогцсыг “Минор” гэх оршуулгын газар нууцаар булан газартай тэгшилсэн ажээ.
FlashNord агентлаг Uzbekistan Press Freedom Group байгууллагын мэдээний дагуу уг хэрэг явдлыг баталжээ. Аавыг нь таалал төгссөний дараа Гульнара Каримоваг мэдрэлийн эмнэлэгт хорьсон тухай мэдээлэл байсан юм.
Гульнара олны өмнө 2013 оноос хойш харагдаагүй юм. Тэр гэрийн хорионд байсан гэдэг. Гульнараа өөрийн гэр бүлийн гишүүдийг мөн улсынхаа эрх мэдэлтнүүдийг өөрийн Твиттер-аккаунтад “илчилж” эцгийнхээ хилэнг бадраасан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР