Туркт боловсруулж байгаа хуулийн төслөөр Ерөнхий сайдын тушаал байхгүй болох бөгөөд Ерөнхийлөгч хоёр орлогчтой болохын зэрэгцээ гүйцэтгэх засаглал ихээхэн хэмжээний эрх дархтай болох ажээ.
Туркийн парламентын Үндсэрхэг үзэлтнүүдийн намын төлөөлөгчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Режеп Эрдоганд 2029 он хүртэл засаг барихыг зөвшөөрсөн төслийг дэмжиж байгаа гэнэ.
Парламентын үндсэрхэг үзэлтнүүдийн эвслийн тэргүүн Девлет Бахчели төрийн тэргүүний бүрэн эрхийг сунган бэхжүүлсэн төслийг “цагаа олсон” гэжээ.
Эрх баригч “Шударга ёс ба хөгжлийн” нам удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлт хийх тадаарх нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэх ажээ. Ерөнхийлөгчид намтайгаа холбоотой байхыг төслөөр зөвшөөрөх бололтой. Өнөөгийн хуулиар төрийн тэргүүн нам бус байдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР