Тавантолгойн хувьцааг сонирхцгоожээ

Хуучирсан мэдээ: 2011.07.24-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааг сонирхцгоожээ

УИХ-ын хаврын чуулган завсарлаж ихэнх гишүүд хөдөө орон нутагт ажиллаж, бас амарч байна. Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нар Дорнод аймагт ажиллаж Дашбалбар, Баяндун сумын иргэдтэй уулзалт хийжээ. Тэд УИХ, Засгийн газраас явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна. Энэ үеэр иргэдийн хамгийн их сонирхсон асуулт нь Оюутолгой, Тавантолгойн асуудал, Засгийн газраас иргэн бүртээ олгохоор болсон Тавантолгойн 536 ширхэг  хувьцааны тухай байжээ.
Уулзалтын үеэр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Баян-Уул сумын багш н.Жаргалд Монгол Улсын гавъяат багшийн цол тэмдгийг нь гардуулж өгчээ. Түүнд шагнал гардуулахад ойр хавийн сумдынхан  “Нүдээ олсон шагнал” хэмээн талархжээ. Баян-Уул сумын 10 жилийн сургуульд ойр хавийн сумын сурагчид  очиж суралцдаг байсан тул н.Жаргал багшийг танихгүй мэдэхгүй хүн Дорнодод бараг үгүй. н.Жаргал багш олон жил математикийн хичээл зааж олон шавиа олимпиадад бэлтгэн оруулж байсан гавъяатай хүн юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж