2012 онд хүн төрөлхтнийг химийн зэвсгээр
хордуулна хэмээх зөгнөлд Оросын нэрт дуучин Алла Пугачева итгэсэн ажээ.
Юрмала хотод хийсэн тоглолтын үеэр хошин шогч Максим Галкин нэрт дуучны
ихэд санаа зовсныг хошигнон хэлэхдээ Пугачева өөрийн цайзны доор нуувч яаралтай
ухахыг түүнээс хүссэн гэжээ. Гэр бүлийн гишүүдээс гадна гэрийн үйлчлэгчдээ
оруулах багтаамжтай байх нуувч хэрэгтэй тухай дуучин хэлсэн гэнэ.
Түүнчлэн дуучин байгалийн гамшгийн үед хэрэглэх чемодан бэлдсэн бөгөөд
харин юу хэрэгтэйг мэдэхгүй учир түүндээ зөвхөн үнэт эдлэлүүдээ хийсэн гэжээ.
Хошин шогчдын хошигнол заримдаа үнэний хувьтай байдаг шүү.
Н.Тунгалаг