Хойд Туйлын хүйтэн агаар Монголын газар нутгаар дайран өнгөрөхтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ байнгын бэлэн байдалд шилжжээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар энэ оны арванхоёрдугаар сараас ирэх жилийн нэгдүгээр сарыг дуустал төв болон зүүн аймгийн зарирм газраар олон жилийн дунджаас хүйтэх байна гэж мэдэгдсэн. Тиймээс ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Агаарын навигацийн болон нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэтсүүдийн харьяа алба, салбарууд, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байнга бэлэн ажиллах даалгавар өгчээ. Уг даалгаврын хүрээнд ИНЕГ-ын хэлтэс, албадууд ирэх оны хоёрдугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд ажиллахаар болжээ.
Т.НОМИН