Шинэ жил дөхлөө. Хүн бүхний сэтгэлийг сэргээдэг энэ баярын өдрүүдийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө өнгөрөөдөг хүмүүс цөөнгүй. “Forbes” сэтгүүл зул сарын баярын тухай өгүүлсэн хамгийн эрэлттэй 25 киног нэрлэжээ.
Жагсаалтын нэгдүгээр байрыг бидний сайн мэдэх “Гэртээ ганцаараа” кино эзэлжээ. Найруулагч Крис Коламбусын 1990 онд хийсэн энэ киноны кассын орлого нь 285,76 сая ам.доллар. Гэхдээ “Гэртээ ганцаараа” киноны эхний анги гэдгийг тодотгоё.
Хоёрдугаар байрт, “Зул сарын баярыг хулгайлагч-Гринч” оржээ. 2000 онд хийгдсэн энэ киноны кассын орлого 260 сая ам.доллар.
Гуравдугаар байрт Роберта Земекисийн хийсэн “Туйлын экспресс” кино оржээ. Хойд туйл руу галт тэргээр аялдаг бяцхан хүүгийн тухай өгүүлдэг энэ кино 183,37 сая ам.долларын орлогыг цуглуулж чадсан.
Дөрөвдүгээр байрт “Гэртээ ганцаараа-2 буюу Нью Йоркод хаягдсан нь” кино багтжээ.
А.ШАРАВ