
Тэргүүн шадар сайд мөн Халхын голын дайн болж байсан газруудаар орж Халхын голын дайны түүхийн музейг үзэж сонирхон Өүлэн эхийн төрсөн нутаг гэгдэх Онон мөрний эрэгт очжээ. Онон мөрөн үерлэж цаад талд нь гарах боломжгүй байсан тул Тэргүүн шадар сайд ОХУ-ын нутгаар дамжиж Монголынхоо нутагт эргэн очсон байна. Цаашид Орон мөрнийг гаталж Ульхан ууланд очихдоо ОХУ-ын нутгаар дамждаггүй байхын тулд моторт завьтай болох, түүх, аялал жуучлалын баазуудыг бий болгох шаардлагатай байгаа аж. Буйр нуур энэ жилээс жижиг усан онгоц, газар уснаа явагч, моторт завьтай болоод байгаа гэнэ. Монгол Улсын анхны баатар Д.Гонгорын төрсөн газар мөн энд байдаг аж. Халх голд 71 жилийн тэртээ эх орныхоо шазар шорооны төлөө байлдаж явсан дайчдын түүх дурсгалтай, Эзэн Чингисийн үеийн түүхэн улбаатай байгалийн үзэсгэлэнт энэ газрыг хүүхэд, залуучуудад танилцуулах нь зайлшгүй чухал тул аялал жуучлалын бүс болгоход нь дэмжлэг үзүүлэхээ Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ үеэр илэрхийлжээ.
Д.ОЮУН