Шилдэг бүтээл: PlayStation VR виртуаль дуулга

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээл: PlayStation VR виртуаль дуулга

"Time" сэтгүүл жил бүр технологийн чухал тэсрэлт хийсэн бүтээлийн чансааг гаргадаг. Энэ жилийн шилдэг бүтээлээр PlayStation VR гэх Японы "Sony" компанийн төхөөрөмжийг нэрлэв.

Сэтгүүлийн шинжээчид яагаад үүнийг сонгов? Зохион бүтээгчид нь ер бусын инновацийн ажиллагаатай болгов уу…? 

"Sony" компанийн технологичид PlayStation VR төхөөрөмжөө PlayStation 4-т холбох VR гэх нэмэлт төхөөрөмжтөй болгосон байна. Нэг ёсондоо PlayStation VR-ээс өөр хүчтэй компьютерийг энэ дуулгын эзэн хайх шаардлагагүй болжээ. Жишээлбэл, түүнтэй төстэй HTC Vive хамаагүй өндөр үнэтэй. Хэрэв тусгай холбогч авна гэвэл бүх төхөөрөмжийн үнэ гэж хэдэн мянган доллар төлөх болно.

"Сарын өмнөөс цахим төхөөрөмжийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн PlayStation VR тоглоомын бүх төслийг хамарч чадахгүй байгаа. Энэ нь эздийнх нь хэрэглээг хязгаарладаг ч VR технологийн ирээдүйг харуулсан Sony девайс төхөөрөмж тийм технологийн бүх боломжийг үзүүлж чадсан" гэж "Time" сэтгүүл шалгаруулалтынхаа талаар тайлбарлажээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж