Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр /2016.11.28/ Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томиллоо.
ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж, тамга тэмдгийг нь гардуулж өгчээ.
Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын хувьд хоёулаа байгуулладаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад ийнхүү хамт олон дотроосоо удирдлагын албанд томилогдож байгаа юм.
Ж.ЧИНБҮРЭН НЬ:
- 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан
- 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч
- 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.
Т.МӨНХСАЙХАН НЬ:
- 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч
- Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
- Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
- Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ