Олон улсын туялзуур сэлэмний холбоо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

Олон улсын туялзуур сэлэмний холбоо хуралдлаа

ОХУ-ын Москва хотноо FIE буюу Олон улсын туялзуур сэлэмний холбооны ээлжит их хурал болжээ.

Энэ хуралд Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр оролцож, хүндэтгэлийн хурлын хүлээн авалтад БТСГ-ын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцсон байна.

Тэд FIE-гийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Алишер Усманов болон ОХУ-ын спортын сайд Павел Клобков нартай уулзсан байна. Сонирхуулахад, ОХУ-ын спортын сайд П.Колобков нь олимпийн наадмаас 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан цуутай тамирчин юм. 

Олон улсын туялзуур сэлэмний холбооны ээлжит сонгуулиар Алишер Бурханович Усманов улиран сонгогдож, 2020 он хүртэл энэ сонгуульт албыг хашихаар болов.

FIE-ийн хурлаар 2018 оны өсвөр үе, залуучуудын ДАШТ Италийн Верона хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн байсан. Мөн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Унгарын нийслэл Будапешт хот Польшийн Торун хотыг ялж, авсан байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж