“Queen Fashion house” загварын урлан жил бүрийн арваннэгдүгээр сард шинэ коллекцийн танилцуулгаа сонин содоноор хийдэг уламжлалтай билээ. Тэд энэ удаад загварын коллекцоо өнгөрсөн амралтын өдөр “King Tower”-т байрлах “Ninth Art Gallery”-д “Showroom” хэлбэрээр зохион байгууллаа.
Гэхдээ дизайнер Д.Энхмаа энэ удаад загварын тайз, орчинг тун ч өвөрмөцөөр бүрдүүлэн Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач О.Энхтайваны абстракт зургуудыг дэлгэн сонгодог хөгжмийн дөрвөл төгөлдөр хууртай хослуулан загварын шоугаа дэлгэсэн нь хэн хүний харааг булаан байлаа.
“Queen Fashion House” шинэ коллекцын онцлог нь энгийн хэв маягийг тансаг хэлбэрт шилжүүлэн цэргийн хүрэмний зарим хэсгийг шингээжээ. Энэ жилийн гоёлд ихэвчлэн урт, алтлаг, мөнгөлөг, хар классик маягийн загварууд эзлэж байгаа аж.
“Queen Fashion House” загварын шоуны гэрэл зургийг толилуулъя.
Г.ДАША