“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой палестины хэт даврагч бүлэг Израль дахь ойн түймрийн хариуцлагыг өөртөө хүлээсэн тухай The Independent сонин бичжээ.
Шашны салафитийн урсгалын "Масадат аль-Мужахеддин» хөдөлгөөн үзэл бодлынхоо төлөө түймэр тавих дайны замыг сонгосон гэж тайлбарладаг. Тэдний мэдэгдэж буйгаар уг хөдөлгөөн 2010 онд Хайфагийн ойролцоох Кармель уулын ойд түймэр тавьж байжээ. Тэр үеэр 40 гаруй хүн амиа алдсан юм. “Еврейчүүд ирсэн газар луугаа буцах ёстой. Тэдэнд бидний дунд байх зай байхгүй” гэж уг хөдөлгөөний нэгэн мэдэгдэлд өгүүлжээ.
“Масадат аль-Мужахеддин” өмнө нь ХАМАС хөдөлгөөнийг нэг биш удаа шүүмжлэн Газын зурваст шариат тогтоож чадаагүй гэж байсан юм.
Израилийн хэд хэдэн мужид ойн хүчтэй түймэр асч байна. Санаатайгаар гал тавьсан хэргээр 16 хүнийг баривчлаад байгаа ажээ.
Хэдэн мянган хүмүүсийг нүүлгэж, олон хүн угаартан эмнэлэгт хүргэгджээ. Гал сөнөөгчид түймэртэй тэмцэж, тэдэнд цагдаагийн болон бэлтгэл цэргийнхэн тусалж байгаа юм. Ерөнхий сайд Нетаньяху гал тавих ямар ч ажиллагааг террор гэж үзнэ хэмээн мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР