2016 онд Орхон аймгийн Газрын харилца, барилга хот байгуулалтын газар/ГХБХБГ/-аас иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар 1,65 га газрыг, төсөл сонгон шалгаруулалтаар 2,97 га газрыг шинээр эзэмшүүлжээ.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд тайлант жилийн хугацаанд 730 гаруй иргэнд 52,92 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. Статистик мэдээллээр аймгийн нийт хүн амын 18,3 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах эрхээ эдэлсэн байдаг байна.
Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас орон нутагт үүсээд байгаа газрын эрэлттэй холбогдуулж ирэх онд баримтлах үйл ажиллагааны төсөлд өөрийн нутаг дэвсгэр дээр шинээр суурьшлын бүс үүсгэх боломжтой газруудыг сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах ажлыг оруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN