“Дархан миний хот-2016” спортын анхдугаар наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

“Дархан миний хот-2016” спортын анхдугаар наадам боллоо

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир спортын газар хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2016” спортын Анхдугаар наадмыг өчигдөр /2016.11.27/ спортын ордонд зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг нь ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж анхдугаар наадамд идэвхтэй оролцлоо.

Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчид Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард гэсэн спортын 6 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьжээ.

Анхдугаар наадмыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамааралтай. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид бие биетэйгээ танилцах, цаашид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” хэмээн онцолсон юм.

Мөн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын бага наадмыг уламжлал хэлбэрээр тогтмол зохион байгуулах болно” гээд Дархан-Миний хот спортын анхдугаар наадамд оролцож буй нийт тамирчин-Төлөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж