Сэжигтэн хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.24-нд нийтлэгдсэн

Сэжигтэн хэргээ хүлээжээ

Өчигдөр Норвеги улсын Осло хотын төвд дэлбэрэлт болж, дараа нь Утояа аралд цуглаад байсан залуус руу гал нээж, олон хүний амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан билээ.

Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шуурхай арга хэмжээ аван уг хэрэгт холбоотой байж мэдэх 32 настай Норвегийн иргэн Anders Behring Breivik-ыг баривчилсан.

Уг этгээд дээрх хоёр халдлагыг хийснээ хүлээсэн тухай түүний хуульч мэдээлжээ. Anders Behring Breivik уг хэргийг хийх үед өөрт нь маш аймшигтай байсан. Гэхдээ тэд үхэх ёстой байсан хэмээн мэдүүлжээ. Мөн уг хэргийг эртнээс төлөвлөсөн байсан гэнэ.

Маргааш түүний шүүх хурал болох юм.

Осло хотын төвд болсон дэлбэрэлтэд долоон хүн амиа алдсан бол арал дээрх аллагад 85 хүн алагдсан хэмээн BBC  мэдээлжээ.

Арал дээр байсан дөрвөн хүн одоогоор олдохгүй байгаа ба нууранд сэлж байх үедээ суманд өртөн живсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан таамаглаж байгаа аж. Эрэн хайх ажиллагааг өчигдөр эхлэн одоог хүртэл үргэлжлүүлж байна.

Мөн Осло хотын дэлбэрэлтэд өртсөн хүний тоо эцэслэн гараагүй байгаа ба нурсан байшингийн нуранга доор хүн байж болзошгүй тухай бас мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж