Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдөр хурал зарлаагүй байна. Учир нь энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал дээр саналаа нэгтгэх шаардлагагүй, өмнө нь хангалттай хэлэлцсэн гэж үзжээ. Тиймээс өнөөдөр хурал зарлаагүй байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Бүлгийн хурлаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэх аж.
Т.НОМИН