Өнөөдөр /2016.11.29/ гурван байнгын хороо хуралдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.
Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх, чөлөөлөх тухай, Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсоно.
Тэгвэл үдээс хойш Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдах бөгөөд Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм.
Хөгжлийн банкны шалгалттай танилцах асуудлыг долоо хоногоор хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлэг гаргаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн. Гэвч УИХ-ын албан сайт дээр уг асуудлыг хэлэлцэхээр хурлын тов зарлажээ.
Т.НОМИН