Танай хөргөгчинд хэзээ авсанаа мартсан, муудсан эсэхийг нь мэдэхэд хэцүү болсон хүнсний бүтээгдэхүүн байдаг уу. Тэгвэл хоол хүнсний бүтээгдэхүүнийг идэж болох эсэхийг шалгагч төхөөрөмж бүтээжээ
Foodsniffer нэртэй энэхүү төхөөрөмж нь хүнсний бүтээгдэхүүнээс ялгарч буй үнэрийг шинжилж, муудсан эсэхийг нь тодорхойлдог аж.
Ухаалаг гар утастайгаа хялбар холбож, хэдхэн хормын дотор холбон үр дүнг нь утсан дээрээ харах боломжтой юм.
Үнэ нь 89 ам.доллар ба онлайн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.
Т.МӨНХ