Ерөнхий сайд нь намынхаа ялалтыг эргэлзээнд оруулав

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нь намынхаа ялалтыг эргэлзээнд оруулав

Иракийн ерөнхий сайд өөрийн намын Багдадад ялсан ялалтыг эргэлзээтэй болголоо. Иракийн Сонгуулийн дээд комисс Багдадад парламентын сонгуулиар өгөгдсөн санал хураалтын хуудсуудыг гараар тоолох шийдвэр гаргалаа. Үүгээр тэд санал хураалтын тооллогыг дахин явуулахыг шаардсан ерөнхий сайд Нури аль-Маликийн гомдлыг хэсэгчлэн биелүүлж байна.
Иракийн парламентын сонгууль гуравдугаар сарын 7-нд болсон ба түүгээр экс ерөнхий сайд Ияда Аллавийн сөрөг хүчний эвсэл ялан Маликийн намынхаас 11 мянган саналыг илүү авчээ. Гуравдугаар сарын 21-нд ерөнхий сайд аль-Малики Сонгуулийн хороонд хандан сонгуулиар маш их будилаан гарсан нь улс орны тогтвортой байдлыг алдуулана гээд сонгуулийн дүнг эргэн харахыг шаардсан билээ. Дараагийн өдөр нь СДКомиссийн тэргүүн Фараж Аль-Хайдари ерөнхий сайдын хүсэлтэд хариулахдаа зарим нэг  торйгуудын санал хураалтыг  дахин тоолно гэсэн юм. Багдад хотод парламентын сонгуулиар аль-Маликийн нам ялалт байгуулан орон нутгийн хууль тогтоох газрын 70 суудлаас 26 нь авсан байна. Иракийн нийслэлд сонгууль хамгийн будилаантай явагдсан ба хэрэв дахин тооллогоор сөрөг хүчин тэнд ялвал хотын захирагчийн суудалыг авна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж