Марк Энтони Жей’Ло-г хуурч байжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

Марк Энтони Жей’Ло-г хуурч байжээ

Женнифер Лопез, Марк Энтони нар салж байгаа тухайгаа долдугаар сарын 15-нд зарлах үедээ тэд аль хэдийн бүх зүйлдээ найрсгаар цэг тавьсан талаараа мэдэгдсэн нь ойр дотныхныг нь ихэд цочирдуулжээ.

Хосууд сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй маргалдаж, муудалцсаны эцэст салах шийд гаргасан гэнэ. Салалтын гол шалтгааныг Женнифер тайлбарлахдаа Энтони түүнийг хуурч байсан явдлыг олж мэдсэнтэй холбоотой гэжээ. Харин Энтонигийн ойр дотныхон түүнийг эхнэрээсээ урваж, далдуур өөр бүсгүйтэй холбогдсон гэх асуудлыг үгүйсгэж, Энтонийг үргэлж эхнэрийнхээ карьерыг дэмжиж явдаг байсан хэмээн мэдэгдсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж