Үдийн хоолны дараа яагаад нойр хүрдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

Үдийн хоолны дараа яагаад нойр хүрдэг вэ?

Хоол идсэний дараа яагаад нойр хүрдэг шалтгааныг эрдэмтэд олжээ.

Скриппсын хүрээлэнгийн  (АНУ) эрдэмтэд дрозофил ялаа хүмүүсийн адил хоолны дараа унтах дуртайг мэдэж авчээ. Уураг, давс ихтэй хоолны дараа нойрмоглох нь  их байдгийг тэдний судалгаа харууллаа.

“Өлсгөлөн дрозофил ялаа нойроо дарж хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Гэхдээ хоол ба нойрны хоорондын холбоог биднээс өмнө судалж байсангүй” гэж судалгааг явуулагчдын нэг Уильям Жа хэллээ.

Үүний учир шалтгааныг тайлбарлахын тулд эрдэмтэд шавьжийг ажиглах системийг бий болгоод тэдний хөдөлгөөн ба ямар хоол хэрэглэж буйг тогтоож чаджээ. Хооллосны дараа тэр хүнсний дэлэнч ялаа 20-40 минут унтдаг байна. Нойрын хугацаа нь ямар хүнс хэрэглэснээс хамаарч байв.

Уураг ихтэй, давстай хоол нойрмог байдлыг үүсгэсэн ба харин тэднийг сахарозаар хооллуулахад нойрмоглосонгүй. Сануулахад, хүн өдөр нэг цаг унтахад элдэв үхлийн өвчин үүсэх эрсдэл багасдаг гэдгийг өмнө нь грек эрдэмтэд тогтоосон байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж