Н.Төгсцогт VS Герман Мераз

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт VS Герман Мераз

Мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорчээ. “KING TUG”-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз. Тэдний тулаан арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт  болно.

Герман Мераз нь 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн, 30 настай тамирчин бөгөөд нийт 95 тулаан хийснээс 55-д нь ялж (32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй, олон жилийн туршлагатай тамирчин. Баруун өрөлттэй.

Хоёр тамирчны тулаан найман раунд үргэлжлэх бөгөөд тасалбар 60, 65, 80 ам.доллараар зарагдаж байгаа ажээ. 

Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н. Төгсцогт 2015 оноос мэргэжлийн боксын тамирчин болсон билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж