
Согтууруулах ундааг хураах ажлыг Афганистаны гаалийн ажилчид хариуцаж хийсэн бөгөөд Кабул хотын шүүхийн шийдвэрийн дагуу лхагва гаригт устгасан байна. Афганистаны ихэнх хэсэгт согтууруулах ундааг худалдахыг хориглодог ба тус улсын хүн амын 99 хувийг бүрдүүлдэг лалынхны хувьд согтууруулах ундааг борлуулах, хэрэглэх зэрэг нь гэмт хэрэгт тооцогддог ажээ. Зөвхөн гадаадын иргэдэд үйлчилдэг цөөн хэдэн газарт согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрдөг байна.
Б.Энх